Алтангүүр компани нь Их Британид суралцах мөн тусгай ажлын визээр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хувь хүнд мэргэжлийн зөвлөгөө олгодог агентлаг юм.
Бритиш Консулын албан ёсны гэрчилгээтэй төлөөлөгч зөвлөх ажилтан танд Английн их дээд сургууль коллежийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх ба визний мэдүүлэг, элсэлтийн шалгуурдад хамааралтай нарийвчилсан гаргалгааг ганцаарчлан чиглүүлэх болно.
Мөн Тусгай ажлын визээр хөдөлмөр олгогч компаниудтай холбож үүнд хамааралтай өвөрмөц шалгуурдад зөвлөгөө өгнө.
Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх ажилтнууд Их Британийн боловсролын системийг бүрэн судалж мэргэшсэн ба таны элсэх хүсэлтэй их сургууль, коллежийн зүгээс гаргасан шаардлага, сургалт, бакалавр магистрын зэрэг эзэмшихэд хэрхэн бэлдэх талаарх мэдээллийг олгоно.
Ажиллах эрхийн визтэй хөдөлмөр эрхлэх боломжуудтай таныг холбох ба бид таны ур чадвар, сонирхол, хүсэлд нийцсэн тохиромжтой ажил хайхад туслана.
Визний мэдүүлэг өгөх мөн цагаачлалд хандах шалгуурууд нь нарийн төвөгтэй байдаг тул манай туршлагатай мэргэжилтнүүдийн баг энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч цагаачлалын талаарх хамгийн сүүлийн үеийн хууль журмыг танилцуулна :
а. визийг ангилж сургалтын болон ажлын виз гэх мэт тохиромжтой төрлүүдийг танд санал болгоно.
б. Визний өргөдөл бэлтгэх, илгээхэд үнэн зөв бүрэн бичиг баримтыг бүрдүүлсэн байгаа эсэхийг хянаж виз гарах хүртэл үйл явцад тулгарч болох онцгой сорилтуудад дэмжлэг үзүүлнэ.
Copyright © 2023 AltanGuur - All Rights Reserved.